Хямдралтай бараа

Гарчиг

Хямдралтай бараа гэдэг нь үл ялиг гэмтэлтэй эсвэл засвар орсны улмаас Ozon дээр хямдрал зарласан бараа юм. Хямдрал нь барааны төлөв байдлаас хамаарч 50% хүрч болно. Эдгээр бараан дээр “Хямдрасан” гэсэн тэмдэглэгээ бий.

Хямдралын шалтгаан

Бид сав баглаа боодлын байдал, механик гэмтэл, материалын согог болон иж бүрдлийн бүрэн бүтэн байдлыг харгалзан үздэг.

Барааг хямдруулсан шалтгааныг олж мэдэхийн тулд хуудас руу нь очно уу. Барааны нөцхөл хэсэгт Хөнгөлөлттэй унэ таб идэвхтэй байна. Ижил төстэй хямдралтай бараа байвал жагсаалтад харагдана. Жагсаалтаас сонгосон барааны хямдралын шалтгааныг доор нь харуулна.

Хүнсний бараа хямдарсан бол багц дахь тоо ширхэг нь цөөрсөн байж болно. Жишээ нь, зургаа биш таван боодол жигнэмэг байна.

Хямдралтай барааны төлөв байдал

Бид хямдралтай барааг төлөв байдлаас нь хамаарч хоёр ангилдаг. Үүнд:

  • Шинэ: хэрэглэж байгаагүй бараа. Үйлдвэрийн сав баглаа боодол байхгүй эсвэл тээвэрлэлтийн явцад гэмтсэн байж болзошгүй.
  • Ашигласан: богино хугацаанд хэрэглэсэн эсвэл засварын дараах бараа. Ингэхдээ хямдралтай бараа бүр нь бүрэн ажиллагаатай бөгөөд хэрэглээний үндсэн шинж чанар, функцээ хадгалсан байдаг.

Хямдралтай барааг хэрхэн буцаах вэ

Хямдралтай барааг шинэ барааны адил буцааж болно.
Барааг хэрхэн буцаах тухай дэлгэрэнгүй

Буцаалт хийхээсээ өмнө буцаах боломжтой эсэхийг нь шалгана уу. Дэлгэрэнгүйг Буцаалтын нөхцөл, хугацаа хэсгээс үзнэ үү.

Гарчиг

Чиглүүлэгч нуух

Чиглүүлэгчийг харуулах